Бид ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Байгууллагын тухай

Манайх 2016 оноос эхлэн халаалтын болон халуун усны бүх төрлийн тоног төхөөрөмжүүдийн худалдаа угсралт суурилуулалтын чиглэлээр ажиллаж байна. . Одух ХХК нь БНСУ-ын бүх төрлийн шалны халаалтууд, ОХУ-аас хэрэглээний халуун усны бойлер, тень халаагуур импортлож байна.

Мөн БНХАУ-аас Евро стандартын ухаалаг цахилгаан зуух, агшин зуур ус халаагч, эйр кондишн, хүчдэл тогтворжуулагч зэрэг байгаль орчинд ээлтэй, тог зарцуулалт багатай бүтээгдэхүүнүүдийг харилцагч, хэрэглэгчиддээ нийлүүлж байна.

Түүнчлэн 2021 оноос эхлэн манай компани нь Сибирь брэндийн цахилгаан зуухны Монгол дахь албан ёсны Дистрибьютерийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2022 оноос хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмжүүдийг тусгай зөвшөөрөлтэйгөөр оруулан ирж, зах зээлд нийлүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд манай компани нь 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаагаа хүргэн засгийн газраас хэрэгжүүлж буй байгаа агаарын бохирдлын бууруулах ажлын хүрээнд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Бид туршлагатай мэргэжлийн баг хамт олны хамтаар чанарыг эрхэмлэн ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй олон улсын чанар стандартын шаардлага хангасан дэвшилтэт тоног төхөөрөмж, технологийн шийдэлд тулгуурлан хүний амьдрах орчны чанар, нөхцөлийг сайжруулахыг зорьж байна.